Үүлэнд зориудаар нөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Үүлэнд зориудаар нөлөөлжээ

Он гарсаар ой хээрийн түймэр их байгаа учраас Онцгой байдлын болон хилийн албан хаагчид, орон нутгийн иргэд шуурхай ажиллаж байгаа хэдий ч хүчтэй салхи, хуурайшилт ихтэй байгаа энэ үед цурманд оруулсан түймрийг дахин алдах магадлал өндөр байгаа гэнэ. Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх албаны дарга С.Залуухүүгээс тодруулахад, “Дан ганц Онцгой байдлын албан хаагч, орон нутгийн иргэдийн хүчээр унтраахад хүндрэлтэй байгаа учир Цаг уур, Орчны Шинжилгээний Газартай зөвшилцөж, түймрийн голомт бүхий газруудад үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулсан. Мягмар гаригт Булган аймгийн Өнт сумын цаахан талд экспедиц гарч найман удаа үүлэнд зориудаар нөлөөлснөөр нойтон цас, бороо холилдон орсон. Мөн Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын ойролцоо гурван удаа үүлэнд зориудаар нөлөөлсний улмаас зарим газарт долоон мм хур тунадас унасан гэсэн мэдээ өнөөдөр (өчигдөр) ирсэн байна. Хөвсгөл аймгийн нутагт гараад буй түймэрт нөлөөлөх гэсэн боловч үүлний байрлал таараагүйгээс ажиллагааг хойшлуулсан байгаа. Энэхүү ажиллагааг цаашид ч зохион байгуулна” гэлээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж