Тайландын парламентын танхим дахь том дэлгэцээр хагас нүцгэлсэн эмэгтэйн дүрс гарснаас болж хурлыг тараасан гэнэ. Парламентын нэгэн гишүүнийг мэдэгдэл хийж байх үеэр том дэлгэц дээр залуу бүсгүйн ойроос авсан порно зураг гарч иржээ. Албаны хүний мэдээлж буйгаар Тайландын парламент үндсэн хуулийн маргаантай нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр ийм явдал болсон байна. Дээрх явдлаас болж парламентын танхим дахь дэлгэцийг унтрааж, хурлыг зогсоосон аж. Одоо уг зургийг хаанаас цацсаныг мөрдөн шалгаж байгаа бөгөөд Тайландын парламентын дарга Сомсак Киацуранонт үүнийг хакерууд парламентын хуралд саад болохоор санаатай хийсэн үйлдэл гэж таамаглаж байгаа гэнэ. Парламентын хуралд саад болсон порно зургийг хурлын нэгэн гишүүн гар утасны камераар дарсан нь Бангкокийн өдөр тутмын сонинд нийтлэгджээ. Шуугиан дэгдээсэн тэр зураг нь дотуур хувцасгүй, цээжээ гараараа халхалсан эмэгтэйн зураг байжээ.
Н.ЭНХ