Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл “Цагдаагийн дарга нарыг өмгөөлөгч сонгох эрхээр нь хааж байна. Хэдэн хүний нэр өгөөд энэ нэрс дотроос сонго гэсэн байна. Ингэж сонгодог шүүх, эрх зүйн тогтолцоо хаа ч байхгүй. Шүүгдэгч өмгөөлөгчөө сонгох эрхтэй. Манай хүмүүсийг барьж хориод байгаа болохоор тэдэнд өмгөөлөгчөө сонгох боломж олдохгүй байна. Өмгөөлөгчийг төлбөрийн чадваргүй, сэтгэцийн өвчтэй хүмүүст л томилж өгдөг. Шүүх аргаа барсандаа Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөр шийдвэр гаргуулаад нэр бүхий дөрвөн хүнийг томилсон. Энэ шийдвэрийг өмгөөлөгч нар ч, шүүгдэгч нар ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмгөөлөгчдийн хувьд гуравхан хоногт 29 хавтаст хэрэгтэй танилцана гэдэг бүтэхгүй зүйл. Тэгээд ч Өмгөөлөгчдийн удирдах зөвлөл хуралдаад нийслэлийн өмгөөлөгчдийн холбооны гаргасан шийдвэрийг цуцалсан бололтой” гэсэн юм.
Цагдан хорих 461 дүгээр ангийн гадна цагдаагийн экс дарга нарын ар гэрийнхэн “Шүүх хуулиа дээдэл”, “Шүүхийн шийдвэрт улс төрчид нөлөөлөх ёсгүй”, “Цагдаа бол золиос биш”, “Ард түмэн шударга шүүхийг хүсэж байна” зэрэг лоозон барин зоссон байлаа.