Хавдрын эсрэг аян Завханд үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Хавдрын эсрэг аян Завханд үргэлжлэв

Улаанбаатар хот – Дэлхийн хавдартай тэмцэх холбоо, Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк сан, МҮОНРТ-ээс хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2012” Өмнөговь, Дундговь, Увс, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сүхбаатар, Дорноговь, Говь-Алтай болон Завхан аймагт үргэлжилж байгаа юм. Аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, түүнийг эрт үед нь илрүүлэх нь ямар ач холбогдолтой болохыг олон нийтэд сурталчлан таниулах, эрүүл амьдрах арга замыг ухуулан ойлгуулах зэрэг ажлыг хийж байгаа бөгөөд нэгэнт туссан тохиолдолд ямар эмчилгээ хийх, хоолны дэглэм яаж сахих зэргийг  мэргэжлийн эмч нар зөвлөж, хяналт шинжилгээг хийж байгаа юм.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж