“Ногоон хувьсгал” хөтөлбөрийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Ногоон хувьсгал” хөтөлбөрийг танилцуулав

“Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хийсэн ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан, “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ хийж, цаашид баримтлах бодлого, арга хэмжээний саналын хамт Засгийн газарт оруулахыг сайд Т.Бадамжунайд даалгалаа. Мөн хуралдаанаар “Чацаргана“ үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаад дэвшүүлсэн шалгуур, үзүүлэлтийг хангахад шаардлагатай арга хэмжээг дэмжихэд зориулсан хөрөнгийг улсын төсөвт нэмж тусгахыг сайд Т.Бадамжунай, Д.Хаянхярваа нарт даалгалаа. Мөн чацарганы байгалийн нөөцийг шинэчлэн тогтоох, генефонд байгуулах, чацарганаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний биохимийн найрлага, бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл, хүний бие махбодид үзүүлэх нөлөө зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээ, клиник судалгаа хийх төслийг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлж байхыг сайд Ё.Отгонбаярт даалгажээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж