
Түүнчлэн Европын бизнесменүүдийг Сирийн үндэсний агаарын тээврийн компани, Төв банк болон олон тооны экспортын байгууллагуудтай харилцаатай байхыг хориглосон гэнэ. Өмнө нь ЕХ-ноос Сиритэй зэр зэвсэг, нефть болон нефтийн бүтээгдэхүүний наймаа хийхийг хориглоод байсан юм. Одоо ЕХ-ноос Ерөнхийлөгч Башар Асадыг Засаг захиргаанаасаа татгалзан, ардчилсан хүчинтэй энхийн хэлэлцээр хийхийг үргэлжлүүлэн шаардаж байна. Сири улсад ойрын хэдэн өдөрт олон улсын 30 ажиглагч очоод байгаа бөгөөд НҮБ-ын бусад ажиглагчдыг очих нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. НҮБ 250 ажиглагчаа Сири улс руу илгээхээр төлөвлөсөн ажээ.
Н.ТУНГАЛАГ