Залуу кино найруулагч Б.Чингүүн Сүхбаатар аймгийн 70 жилийн ойг угтаж “Наран мандах нутаг” хэмээх нэртэй олон ангит кино хийж буйг найруулж байна. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй уг киноны гол дүрд Төрийн Шагналт Ц.Төмөрбаатар,Гавьяат жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Х.Ганхуяг, соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, “Хэцүү анги” киноны гол дүрд тоглосон жүжигчин А.Ганчимэг, “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөр, залуу жүжигчин Б.Болдбаатар, Ч.Ганбаатар нар тоглож байгаа юм. Тус киног Сүхбаатар аймгийн уугуул Хүний гавьяат эмч, Анагаах Ухааны доктор Я.Мөнхчулуун агсны нэрэмжит “Мөнхчулуун” сан ивээн тэтгэжээ.
Э.САРАА