Ноён, хатагтай Смит сүй тавьснаа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Ноён, хатагтай Смит сүй тавьснаа тэмдэглэв

Холливудын хамгийн сайхан хос Брэд Питт, Анжелина Жоли нар сүй тавьсны баяраа тэмдэглэхээр Галапагосын арал руу явсан гэнэ. Сүйт хос зургаан хүүхэдтэйгээ өчигдөр Балтра арлын нисэх буудалд буужээ. Тэд хүүхдүүдийнхээ хамт хувийн онгоцоор аялж, дарвуулт онгоцоор зугаалан, “Аварга дал мод” амралтанд амрах аж. “Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглох үеэр бие биедээ дурласан хос хоёр Америкт хүн бүр гэрлэх эрхтэй болохоос нааш хуримлахгүй гэж мэдэгдэж байсан юм. Америкийн олон мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрч байгаа энэ үед тэд хуримаа цаашид удаан хойшлуулж тэвчээгүй болоотой. Тэд мөн хүүхдүүд нь хурдан хуримаа хий гэж ятгах болсон гэж ярьж байсан билээ. Брэд Питтийг сүйн бөгж бэлэглэхэд Анжелина Жоли баярласандаа бүр уйлсан гэж нэг найз нь ярьжээ.Брэд, Анжелина нар хуримаа хэзээ хийхээ товлоогүй ч тун удахгүй хуримын цуу тарах бололтой.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж