Исланд Kaupthing банкны экс-захирлыг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Исланд Kaupthing банкны экс-захирлыг баривчиллаа

Исландын “Kaupthing” банкны захирал асан Hreidar Mar Sigurdsson-ыг хөрөнгө мөнгө шамшигдуулсан, сэжигтэй арилжаанууд хийсэн, банкны хууль зөрчсөн гэж сэжиглэж байна гэж Исландын прокурорын алба мэдэгдлээ. Энэ нь 2008 онд тус улсын банкны салбар хямралд орсноос хойш дээгүүр тушаалтныг баривчилсан анхны тохиолдол болж байна. Батлан даалтанд гаргах асуудлыг өнөөдөр Reykjavik-ын дүүргийн шүүхээр шийдэх хүртэл ноён Sigurdsson-ыг цагдаагийн газар харгалзаж байна.

“Kaupthing” банк Исландын хамгийн том банк байсан бөгөөд банкны хямралын үеэр асар их хэмжээний өрөнд ороод дампуурсан. 2008 оны 10 сард тус банкыг, Исландын өөр хоёр том банк болох “Landsbanki”, “Glitnir” нарыг Засгийн газар өөрийн өмчинд авсан. Sigurdsson захирлыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хувийн сонирхлоор зах зээлийг зохицуулсан, арилжааны хууль зөрчсөн гэж Исландын прокурор Olafur Hauksson ярьж байна. Исландын банкны салбар хямралд ороход юу нөлөөлснийг олж тодруулж арга хэмжээ авах үүргийг засгийн газар нь прокурорын байгууллагадаа даалгасан бөгөөд ноён Hauksson-ыг уг ажлын даргаар томилсон аж.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж