Хойд Солонгосын албан ёсны мэдэгдэлд АНУ гэрээний нөхцөлөө сахихгүй байгаа учраас Пхеньян амлалтаа биелүүлэх албагүй гэсэн байв. Мөн тэр мэдэгдэлд Хойд Солонгос “шаардлагатай цээрлүүлэх арга хэмжээ авна” гэсэн ч энэ талаараа тодорхой зүйл хэлсэнгүй.
БНАСАУ цөмийн зэвсэг ба алсын тусгалын пуужингийн туршилтад хориг тавьж, ураны баяжуулалтаа зогсооно гэж зөвшөөрсөн нь өнгөрсөн хоёрдугаар сард ил болсон. Үүний оронд АНУ 240 мянган тонн хүнс нийлүүлэхээр болсон байжээ. Мөн тохиролцооны дагуу Пхеньян өөрийн цөмийн байгууламжид IAEA-гийн шинжээчдийг оруулахыг зөвшөөрсөн байв.
Хойд Солонгос Ким Ир Сенийн төрсний 100 жилийн ойгоор хиймэл дагуул хөөргөх гэсэн нь Пхеньянын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийг дахин зогсоход хүргэсэн юм.