Олимпийн аварга жүдочдод байр амлалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга жүдочдод байр амлалаа

Зуны XXX олимпийн наадам эхлэхэд 100 хоногийн хугацаа үлджээ. Монголын спортын түүхэнд анхны олимпийн аваргыг төрүүлсэн жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдаас давхардсан тоогоор 14 тамирчин Лондонгийн олимпод хүч үзэхээр эрхийн болзол хангаад буй. Тодруулбал, эрэгтэй, эмэгтэй нийт 10 жинд Монголын 14 тамирчин чансаагаараа олимпийн эрх бүхий байрлалд эрэмбэлэгдээд буй юм. Одоо манай тамирчид олимпийн эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглохоор бэлтгэлээ базааж байна. Олимпийн наадам хаяанд ирсэн тул бэлтгэлээ чамбайруулаад байгаа тамирчдад урам, итгэл өгөхөөр Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Макс” группийн захирал Д.Ганбаатар олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчдад чамгүй шан амлажээ. Говь-Алтай аймгийн жүдо бөхийн холбоог тэргүүлдэг тэрбээр жүдогийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл, сургуулилттай танилцаад, олимпийг зорих тамирчдад амжилт хүсэхийн зэрэгцээ олимпийн аварга тамирчинд байр өгөхөөр амласан байна.

С.ЦЭЛМЭГ

Гэрэл зургийг Ч.Ганбат
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж