“Олимп, Хөгжил” сангийн ёслол болно

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Олимп, Хөгжил” сангийн ёслол болно

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотноо болох зуны олимпийн ХХХ, паралимпийн XIV наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжих "ОЛИМП-ХӨГЖИЛ" сангийн ёслолын ажиллагаа маргааш 18:00 цагаас "Сөүл" ресторанд болох ажээ.

“Олимп-хөгжил” санг “Бээжин-2008” олимпийн наадамд Монголын баг тамирчдыг амжилттай оролцоход бүх нийтийн анхаарлыг чиглүүлэн дэмжлэг үзүүлэх, биеийн тамир спортын арга хэмжээнд олон түмнийг хамруулах, олимпийн хөдөлгөөнийг сурталчлах зорилгоор 2007 онд байгуулж байсан юм. Өдгөө уг санг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд тэргүүлдэг билээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж