Газарзүйн мэдээллийн системийн талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Газарзүйн мэдээллийн системийн талаар хэлэлцэнэ

Энэ жил ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн 50 жилийн ой тохиож байгаа билээ. Ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Газар судлал” залуу судлаачдын холбоо, ШУА-ийн Геологи-Газарзүйн салбарын бага чуулган, Газарзүйн хүрээлэн, Монголын Геологи-Газарзүйн салбарын залуу эрдэмтэдтэй хамтран “Газарзүйн мэдээллийн системийн ашиглалт, үр дүн” сэдэвт уулзалт семинарыг өнөөдөр 14:00 цагт зохион байгуулна. Тус арга хэмжээнд Газарзүйн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Геологи-Газарзүйн сургуулийн эрдэмтэн багш нар оролцож нийт 9 сонирхолтой илтгэл тавих юм.  Илтгэлүүдээс дурдвал “Arc GIS программ ашиглан хөрсний зураг боловсруулах” нь сэдвээр ШУА-ийн,Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэн Г.Бямбаа,  “Гүний усны түвшин болон чанарт уул уурхайн нөлөөлийг тооцоолох нь” сэдвээр доктор Ч.Болорчулуун болон МУИС, Газарзүй-геологийн сургууль Б. Солонго, “Газрыг өөрчлөгч ба техноген. Өмнөговь аймгийн Ханбогд сумын жишээгээр” илтгэлийг ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэн Э.Тунгалаг нар илтгэнэ. Мөн Газарзүйн хүрээлэнгийн 50 жилийн ойг тохиолдуулж Засгийн газраас тус хүрээлэнг Монгол улсын Төрийн шагналт академич Ш.Цэгмидийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн байна. “Газарзүйн мэдээллийн системийн ашиглалт, үр дүн” семинар ШУА-ийн хурлын танхимд болно.

О.Хос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж