Хүүхдийн мөнгө олгох тухай төсөл мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө олгох тухай төсөл мэдүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төсөл санаачилсан байна. Харин энэхүү төслөө өнөөдөр 16.00 цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүлэхээр болжээ.

Ардчилсан намынхан өмнө нь мөн хүүхэд бүрт мөнгө олгох төсөл санаачлан хэрэгжүүлж байсан ч Хүний хөгжлийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээр энэхүү хуулийг хүчингүй болгосон юм. Харин ирэх долдугаар сараас иргэн бүрт сар тутамд олгож байгаа 21 мянган төгрөгийн үйлчлэл зогсох тул Ардчилсан намын бүлгийн гишүүд хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжээ ийнхүү сэргээхээр шийдэж төсөл санаачлаад байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж