“Зоос”-ын захирлуудын хэргийг буцаав

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Зоос”-ын захирлуудын хэргийг буцаав

Зоос банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүхэд улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу хэлэлцжээ. Чингэлтэй дүүргийн шүүхэд уг хэргийг хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлгээр нотлох боломжгүй зүйл гарсан гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байв.

Давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалт дахин явуулах нь зүйтэй гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг албан тушаалаа урвуулан 300 гаруй мянган ам.доллар завшсан хэрэгт буруутгаад байгаа юм.

О.СЭРГЭЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж