Таксины үнийн талаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Таксины үнийн талаар ярилцжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, Орон тооны гишүүн С.Энхбаатар, Хууль хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Цогтгэрэл нар Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагыг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр таксины үнэ, том оврын автобусны стандартын талаар асуудал хөндөгдсөн байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва бензин шатахууны үнийн өссөн гэсэн шалтгаанаар таксины үйлчилгээ эрхлэгчид үнээ нэмсэн нь иргэдийн нуруун дээр ачаа болж буй, бензиний үнэ буурчихаад байхад таксины км-ийн үнэ бууралгүй үлдсэнийг юу гэж үзэж  байгаа, хэрэглэгчдийг байнга чирэгдүүлдэг том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдэд мөрдөгддөг стандарт байдаг эсэх талаар лавлажээ.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгийн хэлснээр нийслэлийн хэмжээнд тус газартай гэрээтэй таксины үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд км тутамд 600 төгрөгийн тариф мөрдөж ажиллаж буй ч хууль бусаар тээврийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүс үнээ бууруулахгүй байгаа аж. Монгол Улсад нийтийн тээврийн салбарт мөрдөгддөг 20 гаруй стандартай. Нийслэлийн авто тээврийн газраас том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг 24 аж ахуй нэгж, компанид эдгээрийг мөрдөж ажиллах шаардлага тавьсан гэжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж