О.Баасанхүүг Н.Энхбаярыг өмгөөлөх боломжгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

О.Баасанхүүг Н.Энхбаярыг өмгөөлөх боломжгүй гэжээ

АТГ-аас өчигдөр 15.00 цагийн үед өмгөөлөгч О.Баасанхүүг дуудан уулзаж, түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмгөөлөх эрхгүй гэдгийг мэдэгджээ. Түүнийг Н.Энхбаярын хэргээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахгүй болсон тул хорих анги руу нэвтрүүлэхгүй гэх албан бичгийг ШШГЕГ-т хүргүүлэх гэнэ. Учир нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат түүний Н.Энхбаяртай байгуулсан гэрээг эрүүгийн байцаан шийтгэх хуульд хамаарахгүй гэж үзсэн байна.

Энэ талаар өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодруулахад “Би үйлчлүүлэгчтэйгээ гэрээ байгуулаад тодорхойлолт авсан. АТГ-ын мөрдөн байцаагч болон бусад хүн Н.Энхбаяртай уулзах бол өмгөөлөгч О.Баасанхүүг заавал байлцуулна, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох, өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тодорхойлолт байгаа. АТГ-аас ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргах болсноо бичгээр мэдэгдээгүй байна. Албан ёсоор бичгээр авах гээд  хүлээгээд сууж байна. Энэ талаар өнөөдөр 15.00 цагт МАХН-ын байранд мэдээлэл хийх болно” гэх  хариулт өглөө.

О.СЭРГЭЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж