
Энэ талаар өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодруулахад “Би үйлчлүүлэгчтэйгээ гэрээ байгуулаад тодорхойлолт авсан. АТГ-ын мөрдөн байцаагч болон бусад хүн Н.Энхбаяртай уулзах бол өмгөөлөгч О.Баасанхүүг заавал байлцуулна, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох, өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тодорхойлолт байгаа. АТГ-аас ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргах болсноо бичгээр мэдэгдээгүй байна. Албан ёсоор бичгээр авах гээд хүлээгээд сууж байна. Энэ талаар өнөөдөр 15.00 цагт МАХН-ын байранд мэдээлэл хийх болно” гэх хариулт өглөө.
О.СЭРГЭЛЭН