Италийн Нэплс хотын нэгэн музей Засгийн газраас соёлын байгууллагуудын төсвийг хэт их танасныг эсэргүүцэн сан хөмрөгтөө байдаг үнэт бүтээлүүдээс шатааж эхлэв. Тэд долоо хоног бүр гурван зураг шатаахаар шийджээ. Эхнийх нь Францын зураач Северин Буржигнионы бүтээл байлаа.
Тус музейн захирал ноён Антонио Манфред энэ тэмцлээ урлагийн дайн хэмээн нэрлэж байгаа юм. Энэхүү тэмцэл Европ даяар нэлээд газар авах шинжтэй байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал Уэльсийн барималч Жон Браун өөрийн нэг баримлаа шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Өнгөрсөн жил Ерөнхий сайд Сильвио Берлускониг огцорсноос хойш Италийн эдийн засгийн хямрал улам газар авсан. Энэ нь соёл, урлагийн салбарт тун хүндхэн тусаж байгаа. Жишээлэхэд Италийн уран зургийн хамгийн том галерейнуудын нэг “Макс” орчин үеийн уран зургийн галерей өнгөрсөн онд төсвөө 43 хувиар тануулсан юм. Ноён Манфред байдал дээрдтэл тэмцлээ үргэлжлүүлсээр байх болно гэдгээ мэдэгдэв.