
Дэлхийн эдийн засгийн хямралын дараа гадаад худалдааны тэнцэл ийм их алдагдалтай гарсан шалтгаан нь өнгөрсөн оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт болон цунами юм. Фукушимагийн АЦС-ын ослын дараа цахилгаан энергийн эрэлтээ нийлүүлэхийн тулд гаднаас түлш их хэмжээгээр худалдан авах шаардлагатай болсон ажээ. Ер нь Япон улсын эдийн засаг одоо таагүй үедээ байгаа юм. Иенийн ханш өндөр байгаа нь экспорт хийдэг томоохон компани болон корпорацийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
Н.ТУНГАЛАГ