“Халх гол” төслийн талаар танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Халх гол” төслийн талаар танилцууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанд “Халх гол” төсөл болон баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар танилцууллаа. Халх голын сав газарт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй тогтвортой эрхлэх боломжийг бүрдүүлэх, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн ч орон нутгийн удирдлагуудаас болж цаг алдаж байна. Тухайлбал аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд 50 орчим мянган га талбайд тариалан эрхлэх хүсэлт гаргасан ч аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргаагүй байна. Мөн Халх гол сумын төвийн цэвэр, бохир усны шугамыг сэргээн засварлах ёстой ч зураг төслийн ажил нь  хийгдээгүй байгааг сайд хэллээ.

Үүнтэй холбогдуулан “Халх гол төслийг хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх, сумын төвийн цэвэр, бохир усны шугамыг сэргээн засварлах зураг төсвийн болон шинэчлэн засварлахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. “Халх гол” төслийн хүрээнд Халх голын бүс нутагт ашиглалтгүй байсан 30,0 мянган га атаршсан талбайгаас 19,8 мянган га талбайг хуулийн дагуу эзэмшүүлж эргэлтэд оруулсан байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж