Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг авч хэлэлцээд УИХ-ын гишүүдийн 74 хувийн саналаар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэж үзлээ. Харин энэхүү Цэцийн дүгнэлтийг тодруулбал, УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байна гэж Үндсэн хуулийн цэц нь дунд суудлын хуралдаанаараа үзээд байсан юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж