Болливудын нэрд гарч яваа залуухан жүжигчин бүсгүй Минакши Тапарыг мэргэжил нэгтэй хоёр найз нь барьцаалаад, улмаар амийг нь хөнөөжээ. Минакшиг баян чинээлэг гэр бүлээс гарлтай гэдгийг нь мэдээд хоёр жүжигчин түүнийг ойрхон газар руу аяллаар явья гэж урин барьцаалаад гэрээс нь 1.5 сая рупи нэхсэн байна. Хэдийгээр бүсгүйн ээж нь 60 мянган рупи өгсөн ч барьцаалагчид Минакшигийн толгойг нь тасдан хороосон гэнэ.
“404” хэмээх аймшгийн кинонд тоглож байхдаа хохирогч бүсгүй дээрх жүжигчидтэй танилцсан байна. Минакши 26 настай байжээ. Харин түүнийг хороосон Амит Жайсвал 36-тай бөгөөд тэрбээр энэ хэргийг өөрийн үерхдэг бүсгүй болох мөн жүжигчин мэргэжилтэй Прити Суринтай хамт үйлджээ. Тэд хэргээ хүлээсэн бөгөөд одоо шоронд хоригдож байна.