А.Брейвик ялын дээд хэмжээ хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

А.Брейвик ялын дээд хэмжээ хүсэв

Өнгөрсөн оны долдугаар сард 77 хүний амь хөнөөсөн террорист А.Брейвикийг шүүх хурал Норвегийн нийслэл Осло хотод болж байна. Дэлхийн хэвлэл, мэдээллийнхний анхааралтай ажиглаж буй уг шүүх хурал дээр Андерс Брейвик өөрийгөө ялаас чөлөөлөх, эс бөгөөс ялын дээд хэмжээ өгөхийг хүссэн талаар ВВС мэдээлжээ. Тэрбээр шоронд удаан хорих нь өрөвдөлтэй шийтгэл хэмээн мэдэгдсэн байна. Учир нь Норвеги улсад цаазын ял байдаггүй юм байна. Брейвик өөрөө террорист халдлага хийсэн өдрөө амьд үлдсэндээ ихэд гайхаж байгаа гэжээ. Шүүгч хэрвээ түүнд ялын дээд хэмжээ өгвөл тэр хэрхэн хүлээж авах талаар асуухад “Би энэ шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авна. 21 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Энэ нь надад инээдтэй санагдаж байна” хэмээн хариулжээ. Гэхдээ 21 жилийн хорих ял нь түүнийг гэм буруутай гэдгийг шүүхээс шийдсэн үед оноох юм. Брейвик халдлага үйлдэх болсон шалтгаанаа “Норвеги үндэстнийг олон үндэстний соёл иргэншил түгэхээс хамгаалахыг хүссэндээ” хэмээсэн байна. Тэрбээр “Надад өөр төлөвлөгөө байгаагүй. Би өөрийгөө амьд гарна гэж бодоогүй” гэжээ.

Шүүгч түүний шашин шүтлэгийн тухай асуухад Брейвик “Би Христийн шашны эсрэг үзэлтэн. Европ тивд Христийн шашны  онол түгэхээс сэргийлэх нь их чухал гэж үздэг юм. Гэхдээ би бурханд итгэдэг. Мөн үхлийн дараахь амьдрал байдаг гэдэгт итгэдэг” хэмээн хариулсан байна.  Харин “Өөрийгөө анти-нацист гэж үздэг үү” гэсэн асуултад Брейвик “Би либерал үзэлтэн. Норвеги үндэстний хоёр хувь нь бусад ястан байхад санал нийлнэ” гэжээ. Шүүх хурал дээр сэтгэл зүйчид оролцож байгаа бөгөөд тэд А.Брейвикийг сэтгэцийн өвчтэй юу, эрүүл ухаантай юу гэдэгт дүгнэлт өгөхөөр ажиглаж байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж