Тамирчдад мөнгөн шагнал олгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Тамирчдад мөнгөн шагнал олгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас спортынхонд хамаарах нэг асуудал хэлэлцсэн нь тамирчдын мөнгөн шагнал байв. Хуралдаанаас  жүдо бөх, софт теннис, самбо бөхийн дэлхийн цомын аварга, шатар, кураш бөх, бүстэй бөхийн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад нийт 187 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх тэмцээнүүдэд манай 60 тамирчин, 7 дасгалжуулагчийн хамт оролцож, медаль хүртсэн байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж