Говь-Алтай аймгийн Тайшир, Дорноговь аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт байгуулсан Газар хөдлөлтийг судлах сүлжээ станц байрладаг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Тиймээс тусгай хэрэгцээнд авсан газрын талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуулын талбайн эвдэгдсэн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээр нөхөн сэргээлт хийлгэж, хүлээн авахыг аймгуудын Засаг дарга нарт даалгасан байна.
Б.МАРАЛ