Дотуур байрны асуудлыг жил жилд нь шийднэ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Дотуур байрны асуудлыг жил жилд нь шийднэ

УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын гишүүд цэцэрлэг, сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заал шинээр барих тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. Төслөөр шийдвэл 2012-2015 онд боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалт жил бүр 300-400 тэрбум төгрөг болж, төсвийн ачаалал их хэмжээгээр нэмэгдэхээр байна. Иймээс хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хийхдээ Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсвийн орлогод нийцүүлж, жил бүр улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас уламжлахаар болжээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж