Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Чойр-Сайншанд чиглэлийн 176, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто зам, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах барилгын ажил, далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралт хийх зэрэг ажилд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахаар тогтжээ. Гадаадын ажилчид, мэргэжилтнүүдийг энэ онд багтаан буцаан гаргах юм байна.