Солирын үзэсгэлэн нээгджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Солирын үзэсгэлэн нээгджээ

Уралд “Солирын бороо” орж байна.  Ийм нэртэй үзэсгэлэн уралын Екатеринбург хотноо нээгдэв. Жил бүр манай гаригт таван мянга орчим солир унадаг . Солир нь  “метеорит” гэх  тэнгэрийн хамгийн том чулуу гэж орчуулагддаг бөгөөд Намибийн унасан  Гоба солирын жин 66 тонн орчим юм.

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр  сүүлийн 250 жилийн хугацаанд 125 солир олджээ.Хамгийн сонирхолтойнуудыг нь Уралын геологийн музейн “Солирын  бороо” үзэсгэлэнгээс үзэж сонирхож болох юм. Үзэсгэлэнд төрөл бүрийн   “тэнгэрийн элчүүд”ийг дэлгэн харуулжээ. Чулуун, төмөр, маш ховордсон төмөр-чулуун г.м. Екатерины үзэсгэнгийн сувд нь 150 кг Сихотэ Алины солирын тасархай.  Энэхүү тэнгэрийн төмөр элч манай гаригаас  200 насаар ах бөгөөд 1 сая 200 мянган жил нисч иржээ. Үзэсгэлэнгийн тухай Уралын геологийн музейн захирал Дмитрий Клейменов “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа

«Солир нь Дэлхийн нягт давхарга руу  нисч орохдоо, 10 мянган км өндөрт тэр нь дэлбэрч болох бөгөөд дэлхий рүү чулуун бороо орж мэдэх юм. Солирууд нь унасан газраараа нэрлэгддэг.  Жишээ нь: хувийн цуглуулгын  Алс-Дорнодод унасан Сихотэ-Алинскийн солир  нилээд том  загварын солир юм.  Энэ солир бол бүтцийн хувьд төмрийн солир болон газрынхаас никелийн өндөр  агуулгаараа ялгаатай юм.  Экспедицүүд солир судлахаар Антарктид руу олонтоо явдаг. Тэнд мөсний гадаргуун дээр байх бараг чулуу бүр нь солир  байдаг» гэлээ.

Чухамдаа 1994 онд Антарктидаас олдосон солир нь нүүрс ус төрөгч агуулсан бөгөөд  ангараг гаригийн бактерийн  амьдрах хүнс байж мэдэх юм. Оросын ШУА -д газрын бус биеийн судалгааг тусгай хороо эрхэлдэг бөгөөд тэнд Европд  шилдэгт  ордог солирын цуглуулга байдаг юм.

Солирын тухай хүмүүс өнө эртнээс мэддэг байсан бөгөөд, зарим ардууд түүнийг “Тэнгэрийн элчүүд” гэж үзэдг байв. Харин  Меккед одоо болтол “хар чулуу” хэмээх солир хадгаладаж иржээ. Энэхүү солирыг маготетчуудын мөргөлийн хийд  Каабагийн хананд суулгажээ. Дашрамд хэлэхэд, Библид гардаг  Содом болон Гоморре-гийн домгуудаас  гадна  1954 оны 11-р сарын 30-нд америкийн Алабама мужид солир хүн дээр унасан тохиолдол байдаг. 4 кг жинтэй тэнгэрийн биет нь айлын байшингийн дээврийг нэвтлэн унаж, Анна Элизабет Ходжесийн гар болон гуяыг цохиж, эмэгтэйг гэмтээжээ.

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж