Энэ оны 1 дүгээр улиралд салбар комиссууд хэлмэгдэгсдээс 80 өргөдөл, 151 хүсэлт, санал гомдол хүлээн авч шийдвэрлэжээ. Мөн 291 иргэнийг хүлээн авч уулзан санал гомдлыг нь шийдвэрлэж барагдуулсан байна. Салбар комиссуудын зүгээс орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад санал хүсэлт тавьж улмаар хэлмэгдсэн 31 хүнд 1,2 сая төгрөгийн мөнгөн тэтгэмж, эд бараа, хүнсний зүйлийн тусламж дэмжлэг үзүүлжээ.
Энэ оны эхний улиралд Тагнуулын Ерөнхий газрын архив бүртгэлийн хэлтсээс архивын лавлагаа, цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт 14, Үндэсний төв архиваас хүн амын тооллогын лавлагаа 17 ширхэгийг нэхэмжлэгчид олгуулсан байна. Мөн 18 иргэнд 17 сая төгрөгийн нөхөх олговрыг олгожээ гэж тус Комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.