
Мөн хуралдаанаар “Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Үндсэн чиглэлийг Өсөлтийн үр шимийг нийгмийн бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн, Бодит салбарын хөгжлийн, Байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн болон Хүнд өгөөжтэй нийгмийн бодлого, Төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл, Гадаад бодлого, батлан хамгаалах гэсэн бүлэгтэй байхаар боловсруулсан байна. Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, шинэ Засгийн газрын ажлын эхлэл болохоор төлөвлөн боловсруулснаараа онцлог юм гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.