-Хэдхэн хоногийн өмнө Герман улсаас авчирсан арван минжээс халдварт өвчин илэрсэн учраас буцаахаар болсон гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм юм байхгүй.
-Өвчтэй байсан учраас хорио цээрийн дэглэм тогтоочихсон байгаа юм биш үү?
-Зарим хүмүүс буруугаар ойлгоод байна. Аль улсад ийм байдлаар ан, амьтан нутагшуулах гэж байгаа тохиолдолд олон улсын гэрээний дагуу хорио цээрийн дэглэмд байлгаж шинжилгээ хийдэг. Энэ дагуу Герман улсын мэргэжлийн хяналтынхан Монгол руу явуулахаас өмнө эдгээр минжүүдийг 15 хоног ажиглаж, шинжилгээ хийгээд эрүүл гэдгийг нь тогтоогоод манайх руу явуулсан. Бид ч Монгол Улсын хорио цээрийн тухай хуулийн дагуу 15 хоног хөл хорьж, шинжилгээ хийх ёстой. Энэ дагуу л хийж байгаа ажил.
-Тэгвэл эрүүл болох нь тогтоогдвол Туул голд нутагшуулах уу?
-Тэгнэ. Гэхдээ шууд тавьчихгүй. Эрүүл болох нь тогтоогдсон ч тохиолдолд дахиад 30 хоног хорионд байлгаж ажиглалт хийнэ. Ингээд янз бүрийн сөрөг шинж тэмдэг илрээгүй тохиолдолд нутагшуулна.
-Мэдээж дараа дараагийн удаад гаднаас авах минжүүдийг энэ байдлаар нутагшуулах уу?
-Тэгнэ. Ийм хууль, журамтай. Бид дахиад Германаас 20, ОХУ-аас 50 минж авна. Гадны улсынхан бидэнд найрсаг загнаж ингэж тусалж байхад иймэрхүү утгагүй яриа гаргавал гомдоно биз дээ. Тиймээс ийм яриа гаргахгүй байхыг хүсмээр байна.