“Бичиг соёл-2012” үзэсгэлэн дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

“Бичиг соёл-2012” үзэсгэлэн дэлгэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУЭ-ийн хороо, Бичиг соёл төв хамтран Монголын бичиг соёлын өдрийг угтаж “Бичиг соёл-2012” үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 20-нд буюу маргааш Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд нээнэ. Үзэсгэлэнд Монгол бичиг, соёлын чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтэн судлаачид, уран бичээч, зураачдын шинэ бүтээлүүд, оюутан сурагчдын хичээнгүй бичлэгүүдийг толилуулахын зэрэгцээ энэ үеэр “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдааныг нийт оролцогчдын дунд зохион байгуулах аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 онд Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг гаргасантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар  нэлээд олон ажлыг зохион байгуулж байна.  Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад улс орны удирдлагад илгээж буй албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг хавсаргаж байна. Мөн 2011 онд “Мөнх тэнгэрийн бичиг” гэсэн нэртэйгээр монгол бичгийн түүхийг харуулсан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан юм.

“Бичиг соёл-2012” үзэсгэлэн нээх гэж байгаатай холбогдуулан хамтран гаргагчид өнөөдөр 13.00 цагаас Монголын хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал хийх аж.

М.УРИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж