Гэри Барлоу “X Factor”-т үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.19-нд нийтлэгдсэн

Гэри Барлоу “X Factor”-т үлдлээ

Их Британийн дуучин Гэри Барлоу хоёр сая фунт стирлингээр “X Factor” шоунд шүүгчээр эргэн ирэхээр болжээ. Өнгөрсөн онд “X Factor”-ын шүүгчээр ажилласан Гэри Барлоу хамгийн уйтгартай шүүгч нэр авсан тул түүнийг шүүх бүрэлдэхүүнээс хасахыг Саймон Коул продюсеруудад зөвлөж байсан гэдэг. Гэвч шоу нэвтрүүлгийн продюсерууд түүнийг дараагийн шоунд эргүүлэн авахаар тохиролцсон байна. Гэри Барлоу өөрийг нь уйтгартай гэж цоллосонд бага зэрэг гонсгор байгаа ч гэрээг сунгах болсонд баяртай байгаа гэнэ. “X Factor”-ын дараагийн шоунд  Гэри Барлоугаас гадна Луис Волш, Тулиса мөн Келли Роуланд нар шүүгчээр ажиллах нь нэгэнт тодорхой болжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж