Бадминтончид Азийн аваргад оролцлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Бадминтончид Азийн аваргад оролцлоо

Бадминтоны Ази тивийн аварга шалгаруулах 32 дахь удаагийн тэмцээн Хятадын Шиндо мужид дөрөвдүгээр сарын 17-нд эхэллээ. Тус тэмцээнд Монгол улсаас спортын мастер Э.Энхболд, З.Мөнхбаатар нар ганцаарчилсан болон хосын төрөлд оролцлоо. З.Мөнхбаатарын хувьд 1/64-д Самбожийн тамирчинтай тоглож 13-21, 17-21-ээр ялагдал хүлээсэн байна. Харин Э.Энхболдын хувьд 1/64-д Туркстмэний тамирчинг 21-14, 21-15-аар буулган авч 1/32-д тус тэмцээний тавд эрэмбэлэгдсэн Хятадын тамирчинд 3-21, 4-21-ээр ялагдсан байна. Манай тамирчид хосын төрөлд Индонезийн хостой тоглон 9-21, 6-21-ээр ялагдал хүлээжээ.

Тэмцээний аваргууд ирэх ням гариг буюу 22-нд тодорно. Дашрамд дуулгахад бадминтоны багийн ДАШТ ирэх тавдугаар сард Хятад улсад болох аж.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж