Бүлгүүд албан бус хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Бүлгүүд албан бус хуралдаан зарлалаа

УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт явуулах, салгаж хийх талаар болон Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалтыг түдгэлзүүлсэн асуудлаар МАН, АН-ын бүлгүүдийн байр суурь зөрсөн чигээрээ үлдлээ. Тиймээс намын бүлгүүд албан бус хуралдаан зарлаж өнөө орой эдгээр асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Бүлгүүдийн байр суурь зөрсөн чигээрээ байх аваас арав хүрэхгүй хоногийн дараа сонгууль товлон зарлах ажилд саад болох юм. Иймээс ажлын бус цагаар албан бус байдлаар бүлгүүд хуралдаж асуудлыг дахин ярилцахаар болжээ. Үүнээс болж Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж