Сая төгрөгийн хувьцааны тухай хэлэлцэж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Сая төгрөгийн хувьцааны тухай хэлэлцэж чадсангүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар иргэдэд олгох “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаатай холбоотойгоор бас нэгэн шийдвэрийг гаргах байсан ч асуудлаа хэлэлцэж чадаагүй ажээ. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн хүрээнд зарим нэмэлт шийдвэрийг гаргах ёстой байлаа. Тухайлбал, сая төгрөгийн хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтэй иргэд хэзээнээс эхэлж хаана хүсэлтээ гаргаж бүртгүүлэх вэ гэдгийг энэ өдрийн хуралдаанаас тодорхой болгох ёстой байсан юм. Харин асуудал оруулах Сангийн сайд нь Олон улсын валюын сангийн хуралдаанд оролцохоор гадаад улсад ажиллаж байгаа тул эл асуудлыг хойшлуулжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж