УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж дууслаа. Тус хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцээд санал хураалтаар асуудлыг шийдэх шийдэлд хүрсэн байна. МАН-ын бүлгийн хувьд олонхи нь УИХ болоод орон нутгийн сонгуулийг тусад нь зохион байгуулах ёстой гэж үзэж буй. Тиймээс олонхийн бүлгийг бүрдүүлж байгаа учраас байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулах” гэсэн заалтаар санал хураалгахад цааш явах боломжтой гэж үзсэн бололтой. Эл заалтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас байгуулагдсан ажлын хэсгийн төвшинд дэмжээд буй ажээ.
Харин энэхүү бүлгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг авч хэлэлцээгүй юм байна.
Г.ДАРЬ