МАХН-ын Ёс зүйн хорооныхон энэ тухай тайлбарлахдаа “АТГ-ынхан Н.Энхбаяр даргыг сэжигтнээр татаагүй байж шууд баривчилсан нь Төв аймагт аваачсанаас хойш сэжигтнээр татсан гэдгийг хүлээлгэж гарын үсэг зуруулах гэсэн удаа дараагийн оролдлого юм. Эндээс хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байна. Д.Амарбат, Г.Өрнөхбаяр нар 10 удаа мэдэгдэл өгсөн гэж байна. Мэдэгдлүүдээ өөрт нь биш хамгаалагчид нь гэргийд нь, хорооны засаг дарга гэхчилэн хөндлөнгийн хүмүүст өгсөнөө Н.Энхбаярт өгсөн мэтээр ярьж буйг хууль зүйн үүднээс юу гэж дүгнэх вэ. Сүр хүч үзүүлэн шөнө дөлөөр баривчилж байхын оронд сүрийг үзүүлэн өдрөөр мэдэгдэх хуудсаа гардуулсан бол үймээн самуунгуй амар байх байсан бишүү. Үндсэн хуульд иргэн өөрийн болон гэр бүлийнхнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тухай хуульчилсан.н.Энхбаяр дарга Үндсэн хуулийн энэ заалтыг үндэслэн “Би Авлигатай тэмцэх газарт очихгүй. Та нар миний хэрэг хийснийг баримтаар нотолчих. Тэгээд шүүх дээр уулзаж мэтгэлцэе” гэдгээ хэвлэл мэдээллээр хэдэнтээ мэдэгдсэн тухай Авлигатай тэмцэх газар телевизээр яагаад ярихгүй байгаа юм бэ. Энэ бол Н.Энхбаяр даргын Авлигатай тэмцэх газрын мэдэгдлийн хариуг хэвлэл мэдээллээр дамжуулан өгсөн тодорхой хариулт” гэсэн юм.
Мөн баривчлах үйл ажиллагаанд оролцсон тусгайгийнх гэх нүүрээ нуусан этгээдүүд ямар ч удирдлага зохион байгуулалт хараа хяналтгүй байсан.Хэрвээ удирдлага зохион байгуулалттай байсан юм бол өөрсдийн дур зоргоор өөр айлын хаалга эвдэж өөр хүн баривчлах учиргүй. Эсвэл энэ хүмүүс наркотик хэргэлсэн байх магадлал маш өндөр. Тэр хүмүүсийн ааш авирыг эрүүл саруул гэх үндэс байгаагүй. Орж ирэнгүүтээ муухай орилон “Хулгайчуудаа ална шүү” хэмээн аав шигээ ээж шигээ настнуудын дээгүүр гишигчин үгийн зөрөө ямар ч тайлбаргүйгээр эсэргүүцэл үзүүлээгүй гар хоосон хүмүүсийг цохиж унаган ёс бус авирлаж байгааг төрийн хууль хяналтын байгууллагын хүмүүсийн ёс зүй байхгүй болж фашист дарангуйлагч болжээ гэж ойлгохоос өөр аргагүй.
Хэрвээ тусгайгийн тэр хүмүүс эхлээд фашист авир гаргалгүй. Удирдаж явсан хүн байдаг бол тэр хүн нь тогтоолоо танилцуулаад таныг явахгүй тохиолдолд бид хүч хэрэглэхээс өөр аргагүй гэсэн бол Н.Энхбаяр дарга дагаад явах ч байж байсан болно.
Халдашгүй дархан эрхтэй УИХ-ын гишүүдийг цохиж, нүдэж диван дор дарж суух нь даварсан даварсан гэхэд арай ч даварсан хэрэг.
УИХ-ын гишүүд АТГ-ын хүмүүстэй зүй бус баривчилгааг хуулийн хүрээнд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хэмжээнд зохицуулах зөвшилцөх л гэсэн хэрэг шүү дээ” гэлээ. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан тухай мэдээллийг маргааш өглөө нь мэдсэн гэж хэлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд бол ажлаа мэдэхгүй байгаагийн том нотолгоо. Тиймээс сайд Ц.Нямдорж сайн дураараа огцрох ёстой гэсэн юм.