УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан ширүүхэн байгаа бололтой чанга чанга дуугаар ярилцах нь гадаа дуулдаж байв. Хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах талаар МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдээс гаргасан саналыг хэлэлцсэн сурагтай байгаа юм. Ямар боловч хуралдаан эхэлсний дараахан Ц.Нямдорж сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан эрхэм гишүүн О.Чулуунбат, Р.Раш нар коридорт хэсэг ярилцаж байгаад орсноос үзвэл сайдын асуудал хөндөгдсөн байж магадгүй. Гэхдээ хурлын талаар мэдээлэл өгөхгүй гэжээ.
Бүлгийн хурлаас болж Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Уг хурлаар асуудал хэлэлцүүлэх Аудитын газрын ажилтнууд хүлээсээр байна.
Бүлгийн хурлаас болж Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Уг хурлаар асуудал хэлэлцүүлэх Аудитын газрын ажилтнууд хүлээсээр байна.
Д.ОЮУН