Учир нь, Төрийн Соёрхолт кино найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээл, Их эзэн Чингис хааны тухай Монголын хамгийн анхны уран сайхны кино болох “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино бүтээгдсэний 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
Тиймээс уг хуралд “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны киног тойрсон кино судлал шүүмж, илтгэлүүд илүүтэй тавигдахаас гадна Монголын кино урлагт тулгамдаж буй зарим асуудлууд ч хөндөх ажээ. Кино найруулагч Б.Балжиннямын уран бүтээлийг судалдаг, хамтарч ажилладаг, дэмждэг гадаад дотоодын байгууллага, урлаг судлаачид, уран бүтээлчид, жүжигчид, оюутан залуус, кино сонирхогч хэн бүхэн энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд оролцож болох юм байна. Эрдэм шинжилгээний хуралд тавигдах илтгэлийг энэ сарын 6-наас Монголын үндэсний кино урлагийн академийн байр, 104 тоотод хүлээн авч эхэлжээ.
Уг эрдэм шинжилгээний хурал энэ сарын 26-нд 14.00-18.00 цагт “Чингис” зочид буудлын хурлын танхимд болох юм байна.