МАХН 30 мянган хүний жагсаал хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

МАХН 30 мянган хүний жагсаал хийнэ гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулж ард түмний батлан даалтад гаргахаар цуглаан хийж байсан тус намынхан ойрын үед 30 мянган хүний жагсаал зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг бүрээс төлөөлөл оролцуулахаар болж бүртгэж эхэлсэн байна.

Мөн МАХН-ын Оюутны холбооны тэргүүн Н.Мөнхтөрийг урьд шөнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилсан гэсэн мэдээллийг тус намынхан өгч байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж