Засгийн газраас хэрэгжүүлж буй “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нанотехнологийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүний төслийн танилцуулга уулзалт Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд / ҮХШХ/ боллоо. Өндөр технологийн салбар, тэр дундаа нанотехнологийн салбарын үндэсний үйлдвэрлэгч, эрдэмтэн судлаачдын гарган авсан бүтээгдэхүүн, технологи, тэдгээрийн онцлог, давуу тал болон үйлдвэрлэл, зах зээлд гаргахад тулгарч буй асуудлуудын талаар салбарын бодлого боловсруулагч, хөрөнгө оруулагч, санхүүгийн институциудад таниулах, зах зээлд нэвтрүүлэхэд уулзалтын зорилго чиглэжээ.
ҮХШХ нь нь өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ажлын хүрээнд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт, санхүүжилтийг олгох Инновацийн сан, Өндөр технологи, инновацийн корпораци зэрэг санхүүгийн институцийг шинээр байгуулахаар ажиллаж байгаа аж.
Г.Идэр