Хуш модон ойг хамгаална

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Хуш модон ойг хамгаална

Хуш модыг хамгаалах таван хүний бүрэлдэхүүнтэй олон талт зөвлөлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгууллаа.

Энэ асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн газар,
Монголын байгаль орчныг хамгаалах хуульчдын холбоо, Улсын мөрдөн байцаах
газар, Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэн, Монголын байгаль
орчны иргэний зөвлөл, Монголын самар үйлдвэрлэгчдийн холбоо, "Green
SOS", "Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе", Сэлэнгэ-Монгол шим
ногоон эрүүл төв" зэрэг төрийн бус байгууллага болоод иргэний нийгмийн
төлөөллүүд хэлэлцсэн байна.

Энэ хүрээнд хуш модон ойг хамгаалах, самрын зохист хэрэглээг хянаж,
зохицуулахын тулд зөвлөл байгуулахаар болсон. Харин одоогоор шалгахаар
хураагаад байгаа 100 гаруй тонн самрыг хөгцөрч муудаж, болон урьдын адил
устгал нэрээр худалдан борлуулахаас сэргийлэхийн тулд микробиологийн
дүгнэлт гаргуулах гэнэ.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж