Greenpeace өмнө нь нэг бус удаа эдгээр компаниудыг дэлхийн дулааралд нөлөөлж байгаа нүүрсхүчлийн хийг бий болгодог нүүрс шатаадаг энергийн эх үүсвэрийг ашигладаг гэж буруутгаж байсан юм.
АНУ-д хэрэглэж байгаа бүх цахилгаан энергийн хоёр хувь нь мэдээлэл технологийн компаниудад зарцуулагддаг гэсэн тооцоог Greenpeace хийсэн ажээ. Компаниудын цахилгаан энергийн хэрэглээ цаашид өсөх хандлагатай байгаа учир Greenpeace томоохон компаниудыг шүүмжилж байгаа гэнэ.
Мөн энэ байгууллагын идэвхтнүүд Facebook сүлжээг ингэж буруутгаж байсан бөгөөд одоо энэ сайт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг Greenpeace-ийн оролцоотойгоор хэрэглэхээр ажиллаж байна. Одоо Швед улсад байдаг Facebook сүлжээний мэдээллийн төв сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашигладаг болсноос гадна эрчим хүч хэмнэх сервертэй болсон гэнэ.
Greenpeace мөн Google болон Yahoo интернэт компаниудад “ногоон” энергийн зөвлөмж бичиж өгсөн байна.