Пакистаны шүүхээс энэ сарын эхээр тэдэнд тус улсын хилийг нэвтэрч, хууль бусаар амьдарсан хэргээр ял тулгаж, нутаг руу нь албадан явуулахаар шийдвэрлэсэн.
Өчигдөр орой тэдэнд баривчлан саатуулах хугацаа дууссаныг мэдэгдсэн авч тэд Пакистанаас гарсан эсэх талаар мэдээлэл ирээгүй байгаа аж. Осама Бин Ладеныг өнгөрсөн оны тавдугаар сард Пакистаны Абботабадад баривчилж хөнөөсний дараа түүний бэлэвсэн гурван эхнэрийг, хүүхдүүдийн хамт тус улсын тусгай алба баривчлан саатуулсан юм.
Бин Ладены бэлэвсэн гурван эхнэрийн нэг нь Йемен, хоёр нь Саудын Арабаас гаралтай аж. Йемений албаны хүмүүс Бин Ладены залуу бэлэвсэн эхнэрийг хүлээн авахыг зөвшөөрсөн боловч Саудын Араб нөгөө хоёр эхнэрийг өөрийн нутаг дэвсгэрт оруулахыг эсэргүүцсэн байна.