Хятад улсын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Хятад улсын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурчээ

Европын хямрал гүнзгийрэхийг зөгнөсөн түгшүүр, Хятадын эдийн засгийн өсөлтийн хазайлт, юанийн ханшийн тодорхойгүй төлөв байдал  зэргээс үүдэн Хятад улс руу орж ирэх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ тав дахь сардаа дараалан буурч байгаа үзүүлэлттэй гарлаа. Хятадын дотоодын хөрөнгө оруулалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6,1 хувиар буюу 11,76 тэрбум ам.доллараар багассан гэдгийг тус улсын Худалдааны яамнаас мэдээллээ. Өнгөрсөн сард Хятад улсруу орж ирэх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 0,9 хувиар уруудсан үзүүлэлттэй гарч байсан бол түрүү жилийн өдийд 32,9 хувийн өсөлтийг үзүүлж байсан юм. Мөн энэ жилийн эхний хоёр сарын байдлаар Европын холбоонд багтдаг компаниудын Хятадруу оруулж  байсан хөрөнгө оруулалтын хэмжээ гурван ч удаа буурсан үзүүлэлттэй байна.

Хятад улс нь өнгөрсөн гурван жилийн хугацаан дахь эдийн засгийн хамгийн бага өсөлтийг энэ улиралд үзэж байгаа бөгөөд юанийн ханшийг суллаж байгаатай холбогдуулан тус улс дахин хоёр хоногийн турш юанийн доллартай харьцах ханшид орох хөдөлгөөнийг тэвчээртэй харж суух болжээ.

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж