Хоёрдугаар сард 30,4 хувийн өсөллтэй байсан газрын тосноос бусад дотоодын нийт экспортын хэмжээ энэ сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,3 хувиар доошилсон байгааг тус улсын худалдаа эрхэлсэн агентлагаас мэдэгджээ.
Европын өрийн хямрал улам газар авч, Хятадын эдийн засгийн өсөлт уруудаж байгаа энэ үед Азийн бодлого тодорхойлогчид инфляцийн дарамтыг аль болох багасгах гэж хэрэндээ хичээж байна. Өнгөрсөн улирлын өсөлт нь огцом уруудаж эхэлсний дараа Сингапур улсын Төвбанк өнгөрсөн долоо хоногт мөнгөн тэмдэгтийнхээ ханшийн чангарлыг зөнд нь байлгана гэдгээ мэдэгдсэн юм.
Хэдийгээр энэ шийдвэр тус улсын экспортын өрсөлдөх чадварыг сулруулах талтай ч гэлээ тэд шийдвэртээ үнэнч үлдсэн байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдал нь хэцүүдсэн хэдий ч Индонез, Өмнөд Солонгос зэрэг улсууд ч бодлогын хүүгээ хараахан нэмэгдүүлээгүй байгаа юм.
Эх сурвалж: http://mongolianeconomy.mn