“National ICT expo show 2012” маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

“National ICT expo show 2012” маргааш эхэлнэ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг олонд хүргэх зорилготойгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим “National ICT Expo Show 2012” үзэсгэлэнг “ICT for Business, ICT for Citizen” сэдвийн дор дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд үзэсгэлэнгийн танхимдаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт маргааш 14 цагт эхлэх бөгөөд  “Mogul”, “Monel” зэрэг мэдээллийн технологийн үндэсний брэнд бүтээгдэхүүн болон  үүрэн телефон, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, програм хангамж, компьютер болон дагалдах төхөөрөмж, банкны цахим үйлчилгээ, интернэт ном, сошиал медиа үйлчилгээ зэрэг  мэдээлэл, харилцааны технологийн орчин үеийн шийдлүүдийг танилцуулах төдийгүй бизнес хэрэглээнд нэвтрүүлэх боломжуудыг санал болгох  ажээ. Энэ үеэр үзэсгэлэнг сонирхон ирсэн хүмүүс лицэнзтэй анти-вирус программтай болох, интернэтийн үйлчилгээ, үүрэн телефоны хэрэглэгчийн урамшуулалт үйлчилгээнд хамрагдах боломжтой гэнэ. Түүнчлэн үзэсгэлэнгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ВИРТУАЛ ҮЗЭСГЭЛЭН-г нээн ажиллуулах юм байна. Ингэснээр биеэр ирж үзэх боломжгүй аж ахуйн нэгж, хэрэглэгчид интернэтээр хандан бүхий л арга хэмжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэлтэй цаг тухайд нь үзэж танилцах боломжийг бүрдүүлэх ажээ.

Харин 9.30 цагт МҮХАҮТ-ын Хурлын Танхимд Үндэсний Дата Төвтэй хамтран “National ICT Conference 2012” хурлыг зохион байгуулах бөгөөд Монголын харилцаа, холбоо, технологийн шийдлийг бизнесийн байгууллагад хэрхэн оновчтой нэвтрүүлэх, аюулгүй байдал, нууцлалын асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох мэргэжилтнүүдийг урьж мэдээлэл солилцох юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж