Аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 21 буюу ирэх бямба гаригийг “Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр” болгоод байгаа. Энэ өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, үйлчилгээний газрууд ажиллахгүй, цэвэрлэгээ хийхээр болжээ. ЗАА-наас Баянзүрх дүүрэг дэх Нарантуул, Даймонд, Эйч энд эйч фүүдс, Хан талст, Сандей плаза, Нармон, Сүхбаатар дүүрэг дэх Монгол глобал, Говь түшээ, Чингэлтэй дүүрэг дэх Юмт бөмбөгөр, Эрдэнэ булган, Анко, Алтжин хүнс, Хүчит шонхор, Баянгол дүүрэг дэх Барс импекс, Чингис трейд, Хан-Уул дүүрэг дэх Мишээл экспо ХХК-иудад тус өдөр үйл ажиллагаагаа хааж, гадна, дотно орчноо цэвэрлэн, хогоо ачиж зайлуулах ажиллагаанд түрээслэгч болон худалдааны төвийн ажилтнуудыг идэвхитэй оролцуулахыг мэдэгдсэн байна.
Бямба гаригт захууд ажиллахгүй
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хотын ариун цэврийг сайжруулах зорилго бүхий “Хоггүй Улаанбаатар” аян нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа.
Эх сурвалж: http://ulaanbaatar.mn